14 дугаар зүйл. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо
14.1.Монгол Улсын Их Хурал дайны байдал зарламагц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өргөтгөн Үндэсний аюулгүй байдлын хороог байгуулна.
14.2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо нь дайны байдлын үеийн засаглалын бүрэн эрх бүхий захиргааны удирдлагын онцгой дээд байгууллага бөгөөд батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг хариуцна.