2 дугаар зүйл. Дайчилгааны тухай хууль тогтоомж
2.1.Дайчилгааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Дайны байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Дайчилгааны тухай хуулийн заалт Үндсэн хуулиас бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн тохиолдолд энэ хуулийг дагаж мөрдөнө.
2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.