20 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг

20.1.Байгууллага, аж ахуйн нэгж дараахь үүрэг хүлээнэ:

20.1.1.дайчилгааны даалгаврыг биелүүлэх;

20.1.2.дайчилгааны эд хөрөнгийн нөөцийг тогтоосон хугацаанд нийлүүлэх, бэлэн байдлыг хангах;

20.1.3.улсын захиалга-даалгаврыг тогтоосон хугацаанд биелүүлэх;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.1.4.дайчилгааны даалгаврыг үндэслэн дайчилгааны төлөвлөгөө боловсруулах.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

20.2.Байгууллага, аж ахуйн нэгж хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.