19 дугаар зүйл. Сум, дүүрэг /баг, хороо/-ийн Засаг даргын үүрэг

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Сум, дүүрэг /баг, хороо/-ийн Засаг даргын үүрэг

19.1.Сум, дүүрэг /баг, хороо/-ийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:

19.1.1.нутаг дэвсгэртээ дайчилгааны зарлан мэдээлэлт явуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангах;

19.1.2.сум, дүүрэг /баг, хороо/-ийн дайчилгааны төлөвлөгөөний төслийг боловсруулан аймаг, нийслэлийн Засаг даргаар батлуулан мөрдөн ажиллах;

19.1.3.нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

19.1.4.дайчилгаа зарласан үед дайчилгааны даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх.

19.2.Сум, дүүрэг /баг, хороо/-ийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.