18 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын үүрэг

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын үүрэг

18.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:

18.1.1.дайчилгааны даалгаврыг үндэслэн аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг Засгийн газраар; зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг бие бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах дайчилгааны төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар тус тус батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтад 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.2.сум, дүүргийн дайчилгааны даалгаврыг тогтоож, тэдний дайчилгааны төлөвлөгөөг батлах;

18.1.3.дайчилгааны бэлтгэлийг хангах төсвийн төслийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;

18.1.4.дайчилгааны даалгавраар тогтоогдсон материал, хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;

18.1.5.нутаг дэвсгэртээ дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журмыг тогтоож бэлэн байдлыг хангах;

18.1.6.дайчилгаа зарласан үед дайчилгааны даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлэх;

18.1.7.дайчилгааны арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөлийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

18.1.8.цугларах, шилжүүлэх байрыг тогтоох;

18.1.9.нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврын биелэлтэд хяналт тавих.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.