17 дугаар зүйл. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг
17.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь үүрэг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн дайчилгааны даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар Засаг даргын мэдээлэл сонсож, чиглэл өгөх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.2.дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийг хуваарилж, зарцуулалтад хяналт тавих.
17.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуульд заасан бусад үүргийг хүлээнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./