16 дугаар зүйл. Төрийн захиргааны бусад төв байгууллагын үүрэг
16.1.Төрийн захиргааны бусад төв байгууллага тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:
16.1.1.дайчилгааны даалгаврыг үндэслэн өөрийн үндсэн үүргийн хүрээн дэх дайчилгааны төлөвлөгөөний төслийг боловсруулан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусган Засгийн газарт оруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
16.1.2.харъяа байгууллага, салбарын дайчилгааны даалгаврыг тогтоох, тэдний дайчилгааны төлөвлөгөөг батлах, биелэлтэд хяналт тавих;
16.1.3.дайчилгааны даалгаврын дагуу эд хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг шинэчлэх, нөхөн сэлбэх ажлыг зохион байгуулах;
16.1.4.үндсэн чиг үүргийнхээ дагуу дайчилгааны бэлтгэл сургалтыг зохион байгуулж явуулах;
16.1.5.харъяа байгууллага, салбарын дайчилгааны бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
16.1.6.цэргийн дайчилгааны бэлэн байдлын мэдээг жил тутам гаргаж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөх;
16.1.7.аймаг, нийслэлийн дайчилгааны бэлтгэлийг хангахад шаардагдах төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих;
16.1.8.энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.2.Төрийн захиргааны бусад төв байгууллага дайчилгаа зарласан үед дараахь үүргийг хүлээнэ:
16.2.1.дайчилгааны төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, дайчилгааны нөөцийг дайчлан татаж зэвсэгт хүчинд шилжүүлэх;
16.2.2.харъяа байгууллага, салбарын үйл ажиллагааг дайчилгаа зарласан нөхцөл байдалд шилжүүлэх;
16.2.3.дайчилгааны нөөцийг нөхөн бүрдүүлж, түүний бэлэн байдлыг хангах;
16.2.4.энэ хуулийн 4.5-д заасан улсын дайчилгаа явуулах үндсэн арга хэмжээг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.3.Төрийн захиргааны бусад төв байгууллагууд хууль тогтоомжид заасан бусад үүргийг хүлээнэ.