15 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг
15.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайван цагт дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
15.1.1.улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврын төслийг боловсруулж Засгийн газарт оруулах;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.2.дайчилгааны арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
15.1.3.Монгол Улсын дайчилгааны нөөцийн талаархи нэгдсэн тооцоог хөтлөх;
15.1.4.зэвсэгт хүчнийг зэвсэг, цэргийн техник, бусад материал, хэрэгслээр хангах, нөхөн хангах санал төлөвлөж Засгийн газарт оруулах;
/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
15.1.5.төрийн захиргааны төв байгууллагын дайчилгааны төлөвлөгөөний төслийг хянаж, дүгнэлт гаргах;
15.1.6.төрийн удирдах албан тушаалтны дайчилгааны сургалтыг зохион байгуулах;
15.1.7.энэ хууль, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулах.
15.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаа зарласан үед дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
15.2.1.дайчилгаа зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
15.2.2.дайчилгааны явцыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, байгууллага, аж ахуйн нэгжид шалгаж туслах;
15.2.3.дайчилгааны явцын талаархи нэгдсэн мэдээ гаргаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газарт илтгэх.
15.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.