14 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

14.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тайван цагт дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.зэвсэгт хүчнийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах журам тогтоож, удирдамж гаргах;

14.1.2.аймаг, сум, нийслэл, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны бэлэн байдлыг шалгах, холбогдох мэдээ, судалгааг гаргуулан авах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.3.дайчилгааны бэлтгэлийг хангах төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах.

14.2.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1.дайчилгаа зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

14.2.2.төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөт арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт тавих;

14.2.3.цэргийн дайчилгааны нөөцийг захиран зарцуулах;

14.2.4.дайчилгааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газарт мэдээлэх;

14.2.5.дайчилгааны явцад бий болсон урьдчилан төлөвлөгдөөгүй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлүүлэх, биелэлтэд хяналт тавих.

14.3.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

14.4.Цэргийн дайчилгаа зарласан үеэс эхлэн батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн орлогчийн албан тушаалд орж, түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Дайчилгааны талаархи төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг /Энэ бүлгийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.