26 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг дайчлах

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг дайчлах

26.1.Дайчилгаа зарламагц төрийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглах, захиран зарцуулах эрхийг төр, түүний эрх бүхий байгууллагын мэдэлд төвлөрүүлнэ.

26.2.Хувийн өмчийн газар, барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зэвсэгт хүчний зайлшгүй хэрэгцээнд дараахь журмаар дайчилна:

26.2.1.нөхөн олговортойгоор зэвсэгт хүчний хэрэгцээнд бүрмөсөн шилжүүлэх;

26.2.2.өмчлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр ашиглалтын хөлсийг төлж ашиглах.

26.3.Хувийн өмчийн аж ахуйн нэгжийн зориулалтыг өөрчилж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.4.Улсын захиалга-даалгавар хүлээсэн хувийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгж түүнийг заавал биелүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.