25 дугаар зүйл. Эд хөрөнгийг дайчлах
25.1.Зэвсэгт хүчний хэрэгцээт эд хөрөнгийг дайчилгааны даалгаврын дагуу төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд оногдуулан дайчилна.
25.2.Төрийн өмч давамгайлсан байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх дайчилгаа зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гармагц төр, түүний эрх бүхий байгууллагад төвлөрнө.
25.3.Төрийн бус байгууллага, хувийн өмчийн эд хөрөнгийг нөхөх олговортойгоор дайчилна.
25.4.Эд хөрөнгийг дайчлах, цэргийн ангид тээвэрлэж хүргэхэд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцна.