24 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг дайчлах

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийг дайчлах

24.1.Төрийн болон төрийн өмч давамгайлсан агаарын тээврийн байгууллагыг цэргийн зохион байгуулалтад оруулж, зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд шилжүүлнэ.

24.2.Хувийн өмчийн агаарын тээврийн байгууллагын нисэх хэрэгсэл, аэродром, техникийн хангалтын тоног төхөөрөмжийг төрөөс нөхөх олговортойгоор дайчилна.

24.3.Төмөр зам, усан замын тээврийн байгууллагыг цэрэгжүүлсэн зохион байгуулалтад оруулж, хөдлөх бүрэлдэхүүн, зам ашиглалтын төвлөрсөн удирдлагыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ.

24.4.Төрийн өмчийн авто тээврийн хэрэгсэл, механизмыг зэвсэгт хүчний байлдааны цагийн орон тооны нөхөн хангалтад дайчлан шилжүүлнэ.

24.5.Хувийн өмчийн автомашин, мотоцикл, өөрөө явагч машин, механизм зэрэг тээврийн хэрэгслийг нөхөн олговортойгоор зэвсэгт хүчний нөхөн хангалтад шилжүүлнэ.

24.6.Хувийн өмчийн агт морь, бусад ажлын мал, ердийн хөсгийн тоног хэрэглэлийг дайчилгааны даалгаврын дагуу нөхөх олговортойгоор дайчилна. Жишиг үнийг тухайн үеийн ханшийг харгалзаж Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.7.Дайчлагдсан тээврийн хэрэгслийг цэргийн анги, ашиглах газарт нь хүргэхэд шаардагдах зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.