31.1.Дайчилгаатай сургуульд оролцуулах цэргийн бэлтгэл үүрэгтний тоог Зэвсэгт хүчний Жанжин штаб цэрэгт бүртгэгдсэн мэргэжлийн дугаараар нь гаргаж уг цугларалт, сургууль явуулахаас нэг жилийн өмнө аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.2.Дайчилгаатай сургуульд оролцох иргэнд аймаг, нийслэлийн Засаг дарга сургууль эхлэхээс нэг сарын өмнө зарлан дуудах мэдэгдэл гардуулна.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
31.3.Дайчилгааны бэлэн байдлыг шалгах зорилгоор цэргийн нэгтгэл, ангийн байлдааны цагийн орон тоонд оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтнийг зарлан дуудах мэдэгдэл урьдчилан гардуулахгүйгээр дайчилгааны дохиогоор цуглуулан сургуульд оролцуулж болно.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
31.4.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг дайчилгаатай сургууль оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажлын байрыг үндсэн байгууллага нь хэвээр хадгалж, сүүлийн З сарын дунджаар тооцон цалин хөлсийг олгоно. Цэргийн бэлтгэл үүрэгтэн тэтгэвэр авдаг бол түүнийг хэвээр олгоно.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд цалин олгох хэмжээ, журмыг Засгийн газар тогтооно.
31.5.Дайчилгаатай сургуульд оролцогчийг байлдагч, түрүүчийн хүнс, хувцасны хээрийн нормоор хангаж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
31.6.Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны сургалт, сургуульд оролцсон тухай цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/