32 дугаар зүйл. Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд дайчлан оролцуулах
32.1.Зэвсэгт хүчний Жанжин штабын төлөвлөгөөгөөр нисэх онгоц, нисдэг тэрэг, тээврийн болон тусгай зориулалтын авто техник, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулж болно.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.2.Нисэх онгоц, нисдэг тэрэг, тээврийн болон тусгай зориулалтын авто техник, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгслийг хариуцсан хүнд нь эзэмшүүлэн дайчилна.
32.3.Хэрэв хариуцсан эзэмшигч нь өндөр настай буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол эзэмшигч өмчлөгчтэй нь зөвшөөрөлцсөний үндсэн дээр бусдад эзэмшүүлэн дайчилгаатай сургуульд оролцуулж болно.
32.4.Дайчилгаатай сургуульд татан оролцуулж байгаа нисэх онгоц, нисдэг тэрэг, тээврийн болон тусгай зориулалтын автотехник, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгслийг сургуульд оролцох хугацаанд шатахуун, тосолгооны материалаар хангах, тэдгээрийн ашиглалтын зардлыг тогтоосон журмаар төлөх асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцна.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулсаны хөлсийг төлөх журмыг Засгийн газар тогтооно.
32.6.Дайчлан татсан техник хэрэгсэл сургуулийн явцад гэмтэж, эвдэрсэн нь эзэмшигчийн буруу биш бол хохирлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб төлнө.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.7.Сургалт, дайчилгаатай сургуулийн үед дайчлан татсан техник хэрэгслийг цэргийн анги, үүрэг гүйцэтгэх газарт хүргэх зардлыг аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, буцаах зардлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцна.
/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/