34 дугаар зүйл. Дайчилгааны арга хэмжээний нууцлалт

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Дайчилгааны арга хэмжээний нууцлалт

34.1.Дайчилгааны зорилго, цар хүрээ, хэрэгжүүлэх арга хэмжээний төрөл, багтаамж, арга хэлбэр нь төрийн нууцад хамаарна.

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хууль, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

34.2.Дайчилгааны нууцын зэрэглэлийг хууль тогтоомжоор тогтооно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.3.Зарлан мэдээлэхээс бусад дайчилгаатай холбогдсон мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах, сурталчлахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.