35 дугаар зүйл. Дайчилгааны арга хэмжээний санхүүжилт

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Дайчилгааны арга хэмжээний санхүүжилт

35.1.Дайчилгааны арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.2.Дайчилгааны арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн нөөцийг төр, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нөхөх олговортойгоор дайчилж болно.

35.3.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх журмыг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.