6 дугаар зүйл. Дайчилгаа зарлах
6.1.Дайчилгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлана.
6.2.Дайчилгаа зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт дараахь асуудлыг тусгана:
6.2.1.дайчилгаа зарлахад хүргэсэн цэрэг-улс төрийн нөхцөл, байдал;
6.2.2.дайчилгаа явуулах нутаг дэвсгэр;
6.2.3.дайчлах хүний тоо, насны хязгаар, цэргийн мэргэжлийн ангилал;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.4.дайчлах эд хөрөнгийн төрөл, тоо хэмжээ;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.5.дайчилгаа эхлэх хугацаа /он, сар, өдөр, цаг/, явуулах дараалал;
6.2.6.дайчилгаа зохион байгуулж явуулах журам;
6.2.7.хуульд нийцсэн шаардлагатай бусад заалт.
6.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайчилгаа зарласан зарлигийг хүчин төгөлдөр болсон даруй хэрэгжүүлж эхэлнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн дайчилгаа зарласан зарлиг гарснаас хойш Улсын Их Хурал түүнийг нэн даруй чуулганаараа хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.5.Дайчилгаа зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал хүчингүй болгосон тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага болон бүх шатны Засаг дарга нар дайчилгааг нэн даруй зогсоох арга хэмжээ авч, гүйцэтгэлд нь хяналт тавина.