7 дугаар зүйл. Дайчилгааны зарлан мэдээлэл

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Дайчилгааны зарлан мэдээлэл

7.1.Дайчилгааны зарлан мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог тайван цагт бүрдүүлж, байнгын бэлэн байдалд байлгана.

7.3.Дайчилгааны зарлан мэдээлэл явуулах журмыг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.