8 дугаар зүйл. Дайчилгааны даалгаврыг тогтоох

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Дайчилгааны даалгаврыг тогтоох

8.1.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дайчилгааны даалгавартай байна.

8.2.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг Засгийн газар, сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны даалгаврыг аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэний дайчилгааны даалгаврыг сум, дүүргийн Засаг дарга тогтооно.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.3.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг байлдааны цагийн орон тооны дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техникээр нөхөн хангах даалгаврыг Зэвсэгт хүчний Жанжин штаб тогтооно.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.