9 дугаар зүйл. Дайчилгааны төлөвлөлт

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Дайчилгааны төлөвлөлт

9.1.Монгол Улс улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөтэй байна.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Дайчилгааны даалгавар бүхий төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүрэг болон дайчилгааны даалгавар бүхий байгууллага, аж ахуйн нэгж тус бүр дайчилгааны төлөвлөгөөтэй байна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг Засгийн газар; сум, дүүрэг, байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилгааны төлөвлөгөөг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус батална.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.4.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг дайчилгаагаар нөхөн хангах төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.