10 дугаар зүйл. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн
10.1.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нь цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанд тэнцэх насны иргэдээс бүрдэнэ.
10.2.Нисэх онгоц, нисдэг тэрэг, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, автомашин, мотоцикл, өөрөө явагч машин механизм болон Зэвсэгт хүчний хэрэгцээнд шилжүүлэхээр дайчилгааны төлөвлөгөөнд тусгагдсан эд хөрөнгийг өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр дайчилгааны нөөцөд бүртгэнэ.
Дайчилгааны талаархи Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх