11 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

ДАЙЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

11.1.Монгол Улсын Их Хурал тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Монгол Улсын зэвсэгт хүчний дайчилгааны бэлэн байдал, нөөцийн бүрдүүлэлтийн дүнгийн талаар Засгийн газрын илтгэлийг жил тутам сонсож дүгнэлт гаргах;

11.1.2.дайчилгааны бэлтгэлийг хангах, нөөцийг бүрдүүлэх хөрөнгийг улсын төсөвт тусган баталж, зарцуулалтад хяналт тавих.

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Монгол Улсын Их Хурал дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.дайчилгаа зарлах буюу дайчилгаа зарласан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй авч хэлэлцэн батлах буюу хүчингүй болгох шийдвэр гаргах;

11.2.2.Монгол Улсын хууль тогтоомжид дайчилгаа зарласан нөхцөл байдалтай зохицуулан нэмэлт, өөрчлөлт оруулах;

11.2.3.дайчилгааны явцад хяналт тавих.

11.3.Монгол Улсын Их Хурал хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.