10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно. /Энэ хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2. Заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд хийх өөрчлөлтийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

10.3. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу хэрэгжүүлнэ.

10.4.Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.5. Үндэсний товлолын сэргийлэх тарилгаас эмнэлгийн заалтаар түр чөлөөлөгдсөн хүүхдийг тогтоосон журмын дагуу нөхөн дархлаажуулалтад хамруулна.

10.6. Нөхөн дархлаажуулалт хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.