9 дугаар зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

9.1.Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт, халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг тандах, өвчлөл гарсан үед тархалтыг хязгаарлах, таслан зогсоох үйл ажиллагааг халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн төв байгууллага /цаашид "халдварт өвчин судлалын төв байгууллага" гэх/ зохион байгуулна.

9.2.Халдварт өвчин судлалын төв байгууллага нь халдварт өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх, улсын стандарт, нэгдсэн аргачлал боловсруулах, халдварт өвчний тархалт, дархлаажуулалтын үр дүнг тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тандан судлах, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөх, дархлаажуулах бэлдмэлийг захиалах, хадгалах, тээвэрлэх, нөөцлөх, хуваарилах ажлыг хариуцаж, дархлаажуулалтын санг зориулалтын дагуу сангийн зөвлөлийн зөвшөөрсөн хэмжээгээр захиран зарцуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.