19 дугаар зүйл. Цалин хөлс
19.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтны цалин хөлсийг суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзан Засгийн газар 3 жил тутам тогтооно.
/2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар энэ хэсгийн "Засгийн газар" гэсний дараа "3 жил тутам" гэж нэмсэн/