18 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын баталгаа

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын баталгаа

18.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтны дараахь хангамж, баталгааг төр хариуцна:

18.1.1. дипломат үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах ажлын байр, сууц, тоног төхөөрөмж, холбоо, тээврийн хэрэгслээр хангах;

18.1.2. суугаа улс оронд дайны болон онц байдал тогтох, гамшиг болон аюул үүсэх, нийтийг хамарсан гоц халдварт өвчин гарах зэрэг тохиолдолд дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалалтад авах, уг байдлаас үүдсэн эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирлыг арилгах арга хэмжээ авах;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.3. суугаа орны эрүүл мэндийн даатгалд хамруулах;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.1.4. суугаа орны ерөнхий боловсролын сургууль төлбөртэй бол хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тухайн улсын сургалтын зардлын дундаж жишгээр олгох;

18.1.5.суугаа орны сургуулийн өмнөх боловсролын сургалт төлбөртэй бол хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тухайн улсын сургалтын зардлын дунджийн 70 хувиар тооцон олгох.

/Энэ заалтыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

18.2. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан болон үйлчилгээ, техникийн ажилтны орон сууц, тавилга, эд хогшил, унаа, бусад хангамж олгох, эдлүүлэх журмыг гадаад хэргийн болон санхүү-эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.