17 дугаар зүйл. Томилолтын зардал
17.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний хууль ёсны эхнэр буюу нөхөр, 18 хүртэлх насны хүүхдийн очих газраа хүртэлх, томилолтынхоо хугацааг дуусгаад эх орондоо буцаж ирэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.
17.2. Эцэг, эхээ дагаж гадаад улсад байх хугацаандаа 18 нас хүрсэн хүүхдийн эх орондоо бүрмөсөн буцаж ирэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.