22 дугаар зүйл. Ээлжийн болон баярын амралт, ажилласан хугацаа

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Ээлжийн болон баярын амралт, ажилласан хугацаа

22.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын хөдөлмөрийн цагийн урт нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан хэмжээтэй адил байх боловч тухайн суугаа орны нөхцөлд зохицуулан ажиллаж болно.

22.2. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчид Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай, холбогдох бусад хуульд заасан үндсэн болон нэмэгдэл амралтыг эдлэх бөгөөд цаг уурын хүнд нөхцөл, дайны байдал бүхий улсад ажиллах үедээ эхний 1-4 жилд ажлын 5, цаашид ажиллах З жил тутам ажлын 2 өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ. Цаг уурын хүнд нөхцөлтэй гэж үзэх гадаад улсын жагсаалтыг гадаад хэргийн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.3. Цаг уурын хүнд нөхцөлтэй гадаад оронд ажиллагчид, түүний эхнэр, нөхөр, 18 хүртэл насны хүүхэд жил тутам, бусад оронд ажиллагчид, түүний эхнэр, нөхөр, 18 хүртэл насны хүүхэд нь 2 жил тутам эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг төр хариуцна.

22.4. Дипломат төлөөлөгчийн газарт ажилласан хугацааг тухайн ажиллагчдын төрийн алба хаасан нийт хугацаанд, цэргийн алба хаагчийн хувьд цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулж тооцох бөгөөд цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад алба хаасан нэг жилийг 1 жил 6 сараар тооцно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.