23 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний хөдөлмөр эрхлэлт
23.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.
23.2. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхөр тодорхой ажил эрхлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөр, эхнэрийн ажиллаж байгаа ажил олгогч хариуцаж Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу төлнө. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./