7 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг

/Энэ 7 дугаар зүйлийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1. Дипломат төлөөлөгчийн газар дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

7.1.1. дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн- Элчин сайд, Байнгын төлөөлөгч нь суугаа буюу хавсран суугаа орон, дэргэд нь суугаа Олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллах;

7.1.2. суугаа буюу хавсран суугаа орон, дэргэд нь суугаа Олон улсын байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

7.1.3. хоёр ба олон талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

7.1.4. Монгол Улсын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгаа хийх, холбогдох байгууллагад танилцуулах;

7.1.5. хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах;

7.1.6. Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасан бүртгэлийг хөтлөх;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.7. суугаа болон хавсран суугаа оронд нь амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.2.Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 7.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.3.Энэ хуулийн 7.1.7-д заасныг хэрэгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын иргэд, байгууллагын хандив, тусламжийг ашиглаж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.