8 дугаар зүйл. Дипломат албаны байгууллагын эрх
8.1. Дипломат албаны байгууллага дараахь эрх эдэлнэ:
8.1.1. дипломат албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгөөр улсын төсвөөс хангагдах;
8.1.2. хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах байр, техник хэрэгсэл, холбоо, дипломат элч хэрэглэх;
8.1.3. дипломат албыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг төрийн бусад байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
8.1.4. төрийн далбаа, соёмбо, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас, төрийн сүлд бүхий хаяг хэрэглэх;
8.1.5. Монгол Улсын олон улсын гэрээ, үүний дотор Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциудад заасан дархан эрх, эрх ямба эдлэх;
8.1.6. Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад эрх.
Дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдал