18 дугаар зүйл. Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох
18.1.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал жолоочийн даатгалын сан хохирогчийн өргөдлийг үндэслэн түүнд нөхөн төлбөр олгоно:
18.1.1.даатгалгүй этгээд даатгалын тохиолдол гаргасан;
18.1.2.даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд даатгалын тохиолдол гаргасан;
18.1.3.бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд тодорхой бус;
18.1.4.даатгагч дампуурсан;
18.1.5.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.