21 дугаар зүйл. Жолоочийн даатгалын сан
21.1.Жолоочийн даатгалын сан нь Даатгалын тухай хуулийн 121.3.3.-т заасан албан журмын даатгалын сангийн бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн сангаас тусдаа бүртгэлтэй, бие даасан данстай байна.
21.2.Даатгалын тухай хуулийн 121дүгээр зүйлд заасан Албан журмын даатгагчдын холбоо нь Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаарх тайланг жил бүр гаргах бөгөөд уг сангийн үйл ажиллагаа, тайланд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.
21.3.Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.