6 дугаар зүйл. Даатгалд үл хамрагдах нөхцөл
6.1.Монгол Улс гишүүнээр нь элсэн орсон олон улсын албан журмын даатгалын холбооны гишүүн орны даатгалын эрх бүхий байгууллагад даатгуулсан этгээд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй байж болно.
6.2.Замын хөдөлгөөнд оролцдоггүй байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэлд энэ хууль хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.Хохирогч нь энэ хуулиар тогтоосон хэмжээнээс давсан хохирлыг жолооч болон буруутай этгээдээс нэхэмжилсэн бол уг давсан хэсэгт энэ хууль үйлчлэхгүй.
6.4.Энэ хуулийн 28.1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
ДААТГАЛЫН ГЭРЭЭ