ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 1 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байрны өргөтгөл болон Япон-Монголын соёлын төвийн барилгыг барихтай холбогдуулан дотоодоос худалдан авах бараа материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хамааруулахгүй байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.