1 дугаар зүйл.

ЗАРИМ ТӨРЛИЙН БАРААНД НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

1 дугаар зүйл.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байрны өргөтгөл болон Япон-Монголын соёлын төвийн барилгыг барихтай холбогдуулан дотоодоос худалдан авах бараа материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хамааруулахгүй байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.