12 дугаар зүйл. Агентлагийн санхүүжилт
12.1.Агентлагийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.2. Агентлагийн төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнах журмыг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/12.3-12.5-дахь хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон/