11 дугаар зүйл. Агентлаг нь бусад байгууллага, албан тушаалтантай харилцах

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Агентлаг нь бусад байгууллага, албан тушаалтантай харилцах

11.1. Агентлаг нь эрхэлсэн асуудлаараа Монгол Улсын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжийн дарга, ажилтантай шууд харилцана.

11.2. Агентлаг нь хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн ажлын алба, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй сайдаар дамжуулан харилцах ба эдгээр байгууллага, албан тушаалтан нь агентлагтай мөн сайдаар дамжуулан харилцана.

11.3 Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газартай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар дамжуулан харилцана.

11.4. Агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана.

11.5.Агентлаг нь эрхлэх асуудлаараа нутгийн өөрөө удирдах байгууллагатай аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар дамжуулан харилцана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.6. Агентлаг нь эрхлэх асуудлаараа нутгийн захиргааны байгууллагатай аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаар дамжуулан харилцана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.7.Агентлаг нь эрхлэх асуудлаараа энэ зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй шууд харилцана.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

Агентлагийн санхүүжилт, эд хөрөнгө

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.