10 дугаар зүйл. Агентлагийн ажлын зохион байгуулалт

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Агентлагийн ажлын зохион байгуулалт

10.1. Агентлаг нь чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй ажиллана.

10.2.Агентлагийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг байна.

10.3. Агентлагийн хэмжээнд агентлагийн даргын хууль тогтоомжид нийцүүлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө.

10.4.Хөдөлмөрийн дотоод журамд дараахь үндсэн зүйлийг тусгана:

10.4.1. агентлагийн ажлыг төлөвлөх, тайлагнах журам;

10.4.2. албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах;

10.4.3. захиргаа, албан хаагчийн эрх, үүрэг;

10.4.4. зохион байгуулалтын нэгж, ажилтны үйл ажиллагааны үр дүнг тооцож, дүгнэх арга хэлбэр;

10.4.5. дотоодын хяналт, шалгалт хийх, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

10.4.6. дотоод журамд тусгахаар хууль тогтоомжид заасан бусад зүйл.

10.5. Хөдөлмөрийн дотоод журмыг ажилтан бүрт танилцуулсан байна.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Агентлаг нь бусад байгууллага,албан тушаалтантай харилцах

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.