9 дугаар зүйл. Агентлагийн зохион байгуулалтын бүтэц

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2017-12-07

9.1.Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг Засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална.

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2. Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратегийг агентлагийн дарга батална.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.4. Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, үр дүнг агентлагийн даргын өмнө хариуцана.

/Энэ хэсгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.