14 дугаар зүйл. Агентлагийн хэвлэл
14.1.Агентлагийн даргын тушаал, үйл ажиллагааныхаа талаар албан ёсоор нийтэд мэдээлэх зорилгоор агентлаг нь эмхтгэл гаргаж болно.
14.2.Агентлагийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга эрхлэх асуудлаараа албан ёсны мэдээлэл хийхдээ Засгийн газар, Монгол Улсын сайдын бодлогыг баримтална.