15 дугаар зүйл. Агентлагийн гадаад харилцаа
15.1.Агентлаг нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын сайдын тогтоосон журмыг үндэслэн гэрээ, хэлэлцээр байгуулж хамтран ажиллана.
15.2.Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид албан томилолт" гэх/-ыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ.
15.3.Бүтцийн нэгжийн дарга, ажилтны албан томилолтоор ажиллах асуудлыг агентлагийн дарга шийдвэрлэнэ.
15.4.Агентлагаас гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочид, төлөөлөгч урих асуудлыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ.