7 дугаар зүйл. Албан татвар ногдуулах
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшинд ногдсон албан татварыг Үндэсний татварын алба, Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшинд ногдох албан татварыг Гаалийн байгууллага энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тус тус ногдуулна.
/Энэ хэсэгт 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/