8 дугаар зүйл. Сангийн дүрэм

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Сангийн дүрэм

8.1.Сангийн дүрэмд дараах зүйлийг тусгана:

8.1.1.нэр, хаяг байршил;

8.1.2.зорилго;

8.1.3.үйл ажиллагааны чиглэл, зарчим;

8.1.4.удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналтын тогтолцоо, эрх бүхий этгээдийг томилох, чөлөөлөх журам;

8.1.5.Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага, зохион байгуулалтын бусад бүтцийн эрх хэмжээ, чиг үүрэг;

8.1.6.Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам.

8.2.Сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахад Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авна.

САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.