14 дугаар зүйл. Тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох, хязгаарлах

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2017-02-02

14.1.Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараахь эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ:

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.1.улс, хот хоорондын тээвэрлэлтийн чиглэлд Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.1.2.орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд нийслэл, тухайн аймаг, сумын Засаг дарга.

14.2.Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.