15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл

15.1.Автотээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.3, 5.5, 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хууль, 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.3./Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.4./Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.5.Тусгай зөвшөөөрөл олгох эрх бүхий байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгасны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно:

/Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.5.1.тусгай зөвшөөрөл авахыг сонирхогч этгээдэд техникийн хяналтын үзлэгийг бүрэн, үнэн зөв гүйцэтгэх санхүү эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, үйл ажиллагааны үндсэн чиглэл, нэвтрүүлэх технологи, ажлын байр, тоног төхөөрөмжийн талаар тавих шаардлага;

/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.5.2./Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.5.3.тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.

/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.6.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.

/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.7. Энэ хуулийн 15.1-д заасан ажил, үйлчилгээг эрхлэхээр хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд, уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээг харгалзан сонирхогчдыг сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрлийг олгож болно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "Тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэхээр" гэснийг "Энэ хуулийн 15.1-д заасан ажил, үйлчилгээг эрхлэхээр" гэж өөрчлөлт оруулсан./

15.8./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.3.техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.4.автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.6.автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.7.татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.9.8.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.10.Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.