19 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх
19.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна.
19.2.Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
19.3.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жолоодох эрх авсан этгээд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу шалгалт өгч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно.
/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/