20 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо

20.1.Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана.

20.3. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.4.Автотээврийн хяналт, шалгалтын мэргэжлийн төв, орон нутгийн хяналтын байгууллагын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/

20.5. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

20.6.Төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан тэдгээрт автотээврийн хяналтын улсын байцаагчийг ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

20.7.Энэ хуулийн 20.6.-д заасан улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу олгоно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.