21 дугаар зүйл. Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиглэл
21.1.Автотээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэлтийн үйлчилгээг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэхтэй холбогдсон захиргааны хяналтыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
21.1.1.хууль тогтоомж, түүнд нийцүүлж автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм, журмыг сахиулах;
21.1.2.автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах;
/Энэ заалтад 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.1.3.улсын захиалга, даалгавар, цаг үеийн шуурхай тээвэрлэлтийг хэрэгжүүлэх;
21.1.4.нийтийн тээврийн чиглэл, цагийн хуваарь, үйлчилгээний журмыг мөрдүүлэх;
21.1.5.автотээврийн хэрэгслийн ашиглалтын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангуулах, тээвэрлэлтийн баримт бичгийн бүрдүүлэлтийг зохих шаардлагын дагуу гүйцэтгүүлэх;
21.1.6.тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлтийг хангах;
21.1.7.автозам, замын байгууламж, шатахуун, тосолгооны материалын чанар нь автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх.
21.1.8.тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийг хангуулах. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./