22 дугаар зүйл. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх
22.1.Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дараахь эрх эдэлнэ:
22.1.1.энэ хуулийн 21-д заасан чиглэлийн дагуу хяналт, шалгалт хийж захиргааны хяналтыг хэрэгжүүлэх;.
22.1.2.Төрийн хяналт шалгалтын тухай хууль1, Захиргааны хариуцлагын тухай хууль2 болон бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
22.1.3.хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ автотээврийн хэрэгслийг түр зогсоож шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, талон, тээвэрлэлтийн баримт бичгийг уг зөрчлийг шийдвэрлэж дуустал түр хураах;
22.1.4.автозам, замын байгууламж нь нийтийн тээврийн үйлчилгээг саатуулсан, автотээврийн хэрэгсэл болон ачаа бараанд гэмтэл учруулсан зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох автозамын байгууллага, аж ахуйн нэгжид албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулах;
22.2.Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгслээр хангагдана.
22.3.Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдгийг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ